Кикбоксын УАШ тэмцээн ирэх сард болно

Монголчууд кик бокс спортыг 1990 оноос эхлэн сонирхон хичээллэх болсноор 1992 онд тухайн үеийн залуучууд спортын хорооны дэргэдэх спорт сургалтын төвд МУ-ын Гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж, О.Алтанпүрэв нар анхны клубийг санаачлан байгуулж мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хүүхэд, залуус кикбоксын спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Энэ үеэс тус холбооны үйл ажиллагаа албан ёсоор эхэлж өнөөгийн байдлаар 12 аймагт салбар зөвлөлтэй, хот хөдөөгийн 20 гаруй клубт 3000 гаруй хүүхэд хичээллэж байна. 1999 онд Дэлхийн Кикбоксын Холбоонд гишүүнээр элсэж, 1999 оноос ДАШТ-д, 2002 оноос дэлхийн цомын АШТ-д, 2005 оноос Азийн наадмуудад, 2013 оноос Дэлхийн тулааны спортын наадмуудад оролцох болжээ. Тэгвэл 2019 оны улсын аварга шалгаруулах Кикбоксын тэмцээн зургаадугаар сард Улаанбаатар хотод доорх жин, ангилалд зохиогдон байгуулагдахаар боллоо. Тэмцээн Дэлхийн Кикбоксын Холбоо WAKO-аас баталсан дүрмийн дагуу явагдана.

Насанд хүрэгчид эрэгтэй 18-34нас: /1985-2001он/
51кг, 54кг, 57кг, 60кг, 63,5кг, 67кг, 71кг, 75кг, 81кг, 86кг, 91кг, +91кг
Насанд хүрэгчид эмэгтэй 18-34нас: /1985-2001он/
48кг, 52кг, 56кг, 60кг, 65кг, 70кг, +75кг
Залуучууд эрэгтэй: 16-17нас: /2002,2003он/
48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 63,5кг, 67кг, +75кг
Залуучууд эмэгтэй: 16-17нас /2002,2003он/
40кг, 44кг, 48кг, 52кг, 56кг, 60кг, +60кг
Өсвөр үе: 10-12нас /2007,2008,2009/
Хөвгүүд, охид: 28кг, 32кг, 37кг, 42кг, 47кг, +47кг
Өсвөр үе: 13-15нас /2004,2005,2006он/
Хөвгүүд: 42кг, 47кг,52кг, 63кг, 69кг, +69кг
Охид: 42кг, 46кг, 50кг, 55кг, 60кг, 65кг, +65кг

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...