Ассанжийн гар утас, компьютер зэрэг баримтыг АНУ-ын талд өгнө

АНУ болон бусад орны байгууллагуудын төрөл бүрийн нууц мэдээллүүдийг нийтлэдэг Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосон 2012 оноос эхлэн Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд амьдарч байгаад дөрөвдүгээр сарын 11-нд баривчлагдсан. Тэгвэл Эквадорын Засгийн газар Лондон дахь Элчин сайдын яаманд  байгаа  түүний бүх  бичиг баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгөх гэж байгаа ажээ. 

Ассанжийн гар утас, компьютер, зөөврийн диск зэрэг сүүлийн 7 жил амьдарсан өрөөг нэгжихэд гарсан зүйлсийг Эквадорын Ерөнхий прокурорын  шийдвэрээр  шилжүүлэн  өгч байгаа юм байна. 

Жулиан Ассанж одоогоор Их Британид байгаа бөгөөд  АНУ-ын тал Жулиан Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард Их Британид илгээсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...