Тогорууг хөшөөнд мөнхөлж, цэрэг дайчдыг санагдуулсан “Журавли” дуу

Дэлхийн хоёрдугаар дайн, оросуудын үздэгээр Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсаны 74 жилийн ойн баяр ёслол өнөөдөр Улаан талбайд болно.

Ялалтын баяртай холбогдуулан Зөвлөлтийн жүжигчин, дуучин Марк Бернесийн дуулсан “Журавли” дууг  эргэн санацгаая. Энэ дуу бол дайны жилүүдийн хамгийн алдартай дууны нэг юм.

Үнэхээр л энэ дууг сонсохоор дайн, дайчин цэрэг эрсийн дүр  төрх өөрийн эрхгүй сэтгэлд буудаг.

Тэгвэл Дагестаны яруу найрагч Расул Гамзатов энэ дууны шүлгийг өөрийн төрөлх авар хэл дээр анх бичсэн байдаг. Үүнийг нь Оросын яруу найрагч-орчуулагч Наум Гребнев орчуулан 1968 онд “Новый Мир” хэмээх уран зохиолын сонин дээр тухайн жил нийтэлжээ.  Сонинд нийтлэгдсэн дууны үгийг уншсаныхаа дараа Бернес яруу найрагч Гребнев руу утасдаж, дууны үгээр Аугаа их эх орны дайны үеэр нас барсан цэрэгт зориулсан дуу хийх хүсэлтээ илэрхийлснээр энэ дуу бүтэх эхлэл тавигджээ.  Яруу найрагч Расул Гамзатовын шүлгийн орчуулганд хөгжмийн зохиолч Ян Френкель аялгуу зохиосноор “Журавли” төржээ.  ЗХУ-ын нэрт дуучин Марк Бернес 1969 оны зургадугаар сарын 8-нд анх дуулж бичүүлснээр энэ дуу Эх орны дайн, эгэл дайчдын дүр зургийг дуу хөгжмөөр таны зүрхэнд зурахаар дэлхий дахинаа түгэн тархсан түүхтэй. Зөвлөлтийн жүжигчин, дуучин Марк Бернес энэ дуугаа дуулснаас хойш хоёр сарын дараа буюу 1969 оны наймдугаар сарын 16-нд нас барсан байна.

Дайны жилүүдийн эрхгүй санагдуулсан “Журавли” дуу бүтсэнээс хойш тогоруу шувууг багтаасан дэлхийн хоёрдугаар дайны олон хөшөө дурсгал ЗХУ-д бүтээгдсэн билээ.

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...