Москва – Мурманск чиглэлд хөөрсөн “Аэрофлот” компанийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоцны осолтой холбоотойгоор “Sukhoi Superjet 100” загварын онгоцыг нислэг үйлдүүлэхгүй байх талаар ОХу-ын иргэд санал шүүмжлэлээ ихээхэн гаргаж байна. Ийм бодолтой хэсэг бүлэг хүн нийлж “Аэрофлот” компанид өргөдөл гаргасан бөгөөд үүнийгээ “Бид шарсан мах болохыг хүсэхгүй байна. Тайван амьдрахыг л хүсч байна” хэмээн гарчиглажээ.
Өргөдөл гаргасан Элена Кузнецова, энэ бол сүүлийн нэг жилд “Sukhoi Superjet 100” загварын онгоцны найм дахь осол. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 04 дүгээр сарын 08-нд Воронецоос Москва чиглэлийн онгоц техникийн саатлаас болж 11 цаг саатаж байсан. Гуравдугаар сард бас нэгэн онгоц “Шереметьево” нисэх онгоцны буудалд ослын буулт хийж байсныг дурджээ. Өргөдөлд 2 мянган хүн гарын үсэг зуржээ.