“Гимнастрада – 2019” гимнастикийн уралдаант үзлэг болно

Иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаант үзлэг маргааш Монголын Хөлбөмбөгийн холбооны Фүтзааланд болно.

Тус уралдаант үзлэгт 4-70 насны иргэд дүүрэг, хороо, хэсэг, байгууллага, хамт олноо төлөөлөн 12 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцдог бөгөөд спорт, уран сайхан, аэробик, хийн дасгал, ушу, таеквондо, спорт бүжиг, акробатик болон бусад спортын төрлүүдийн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй дасгал хөдөлгөөн бүжгийн элементүүдийг чөлөөтэй сонгон оролцдог юм.

Энэ удаагийн гимнастрада уралдаант үзлэгт нийслэлийн есөн дүүргийн 27 байгууллагын 1043 иргэн оролцож байна гэж Нийслэлийн спортын хорооноос мэдээллээ.

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...