Дэлхийн 190 орон БНАСАУ-д хандан уриалга гаргалаа

АНУ-ын Нью Йоркт байрлах НҮБ-ын төв байранд Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бага хурал болж БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй гишүүн орон болгох талаар хэлэлцжээ. Умард  Солонгос нь 2003 онд  Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс татгалзсан  бөгөөд үүнээс хойших 16 жилд цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх,  идэвхижүүлэхэд анхаарч ирсэн юм. Тэгвэл  бага хуралд оролцсон 190 орны гишүүд хамтран БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзах уриалга гаргасан байна.

Тухайлбал, энэ үеэр АНУ-ын төлөөлөгч умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байж цөмийн зэвсгээс үүдсэн хямралаа шийднэ гэсэн байр сууриа илэрхийлсэн бол БНХАУ-ын төлөөлөгч энэ асуудалд хүлээцтэй хандахыг төлөөлөгчдөд хандан  хэлжээ. Еюропын холбооны төлөөлөгч БНАСАУ-ыг Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд  дахин нэгдэхийг хүссэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...