Манайхан БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын  Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.  УИХ-д сүрьеэгийн эсрэг лобби  бүлэг байгуулагдаад хоёр дахь жилдээ ажиллаж байна.Тус бүлгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурлаа. Гэрээнд шинээр баригдах олон эмэнд дасал сүрьеэгийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн сургах, сүрьеэг эрт илрүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлэх, хүн амд энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох чиглэл тусгагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд 100 мянган хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийг 13 хүртэл бууруулах зорилт тавиад байгаа юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч  Кон Ман Ху нар “Сүрьеэгүй Азийн төлөө” хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...