“Art Vancouver”-д зураач Ч.Болорын бүтээл шалгарав

Канад Улсын Ванкувер хотноо дөрөвдүгээр сарын 25-28-нд “Art Vancouver” Олон Улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдсан юм. Урлагаар нэгдэцгээе буюу “Uniting nations through art” уриатай тус арга хэмжээ нь  тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад 20 орны 100 гаруй уран бүтээлчид оролцов.


Энэхүү Олон Улсын дүрслэх урлагийн “Art Vancouver 2019” /www.artvancouver.net/ үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас дэмжин, анх удаа эх орноо төлөөлөн ”Shurelen Fine Art Gallery”, уран бүтээлч Ч. Болор оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг дуудлага худалдаа болон “Art master” тэмцээний үеэр түүний бүтээлийг урлаг судлаач, сонирхогч нар өндрөөр үнэлэн залуу авьяастанд тодруулахаар нэр дэвшүүлж “Art master” тэмцээний гутгаар байр эзэлжээ. Наадмын дуудлага худалдаанд орсон бүтээлийн орлогыг хавдартай хүүхдүүдийн санд хандивладаг аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...