АН-ыг эзлэхийн төлөөх Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дуэль албан ёсоор эхэллээ

Тус намын Үндэсний бодлогын хорооны хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд оролцох улс төрийн шийдвэр гаргажээ. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ 5-р сард багтаан эцэслэн тодруулахаар ойлголцжээ. АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тус намын гишүүнчлэлээс хассан гэсэн дуулиан шуугиан дэгдэв.

Сонгинохайрхан дүүргийн АН хуралдаад намынхаа экс даргыг үндсэн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гарч, цагаан цаасан дээр хараар буусныг АН-ын дарга С.Эрдэнэ ч батлав. Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллаж байх үедээ шинээр барилга барина гэх нэрээр гишүүдээс ирсэн хандивыг хувьдаа завшсан гэж зарим хүн хардаж байгаагаа нуусангүй. Завшсан мөнгөний хэмжээ 6 тэрбум төгрөг гэсэн хүн итгэхэд бэрх тоог ч сошиалд “бор шувуу” болгон нисгэж ч байх шиг.

АН-ын одоогийн дарга С.Эрдэнийн хэлснээс үзвэл Н.Алтанхуяг АН-ын үндсэн дүрэм зөрчсөн бололтой юм. Харин нөгөө талдаа АН-ын удирдлагыг гартаа авна гэж хэлээд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгсөн Н.Алтанхуягийн эсрэг зохион байгуулалттайаар гутаах ажил эхэллээ гэж дүгнэх хүн ч байна. С.Эрдэнэ нам доторх нөлөө, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд өөрийн өрсөлдөгч Н.Алтанхуягийн эсрэг өрсөж хөдөлж байж ч мэднэ.

Н.Алтанхуяг өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд 60 тэрбумын луйврын сүлжээг хамгаалагчид АН-ын удирдлагад байгаа гэж мэдэгдсэн. Ямартай ч АН-ын даргын төлөөх цусгүй тулаан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хооронд дэгдсэн нь тодорхой байна. С.Эрдэнэ намын одоогийн дүрмээрээ хамгаалагдсан, бараг дархлагдсан бол Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй. Тэдний дуэль одоо дөнгөж эхэлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...