Украины Ерөнийлөгчийн сонгуульд инээдмийн жүжигчин үнэмлэхүй ялалт байгууллаа

Шоумен, жүжигчин Владимир Зеленский ням гарагт болсон Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд үнэмлэхүй ялалт байгуулж, ард түмнийхээ 70 гаруй хувийн саналыг авч чаджээ. Сонгуулийн энэ дүн Украйны ард түмэн улстөрчдийн хээл хахууль, олигархиудиас салахын мөн болсоны илрэл гэж ажиглагчид дүгнэж байна. Одоогийн Ерөнхийлөгч Прошенко санал хураалтын 25 хувийн санал авчээ.

Учир  нь Зеленский “

 “Слуга народа” гэж олон ангит цуврал кино бүтээж, жирийн дунд сургуулийн түүхийн багш ард түмний дэмжлэгээр ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа дүрд тоглосон юм.   Энэ нь кино түүний сонгуульд нэр дэвших сууриа бэлдсэн анхны алхам байсан гэж зарим ажиглагчид дүгнэж байна.

Зеленский өпгөө 41 настай бөгөөд сонгогдсон тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхгүй гэдгээ сонгуулиас өмнө зарласан юм.

Зеленскийгийн аав профессор,  ээж нь инженер бөгөөд тэрээр эдийн засгийн мэргэжлээр “Kryvyi Rih” эдийн засгийн институтийг дүүргэж дараа нь хуулийн чиглэлээр  суралцжээ. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахын оронд жүжигчний карьераа эхлүүлж,   энтертайнмэнт чиглэлээр дагнах  болсон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...