Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлалыг дэмжинэ гэж эрдэмтдэд амлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй дээрх хуралд оролцохоор ирсэн олон улсын Монгол судлаач эрдэмтдийн төлөөллийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын эрдэм шинжилгээний IV хурлыг хамтран зохион байгуулж, ач холбогдолтой илтгэл хэлэлцүүлж байгаа Монгол судлаач эрдэмтдэд талархаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Монгол судлалыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн Монгол судлал, Монголын түүх, соёлын өвийг судлахад гол үүрэгтэй Монгол судлаачид ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд ирэх жил болох Хархорум хотын 800 жилийн ой, 2021 онд болох Монгол судлалын 12 дугаар Их хуралд идэвхтэй оролцохыг хүслээ.

Энэ удаагийн хуралд Монгол судлалын ууган төв Санкт-Петербург хотын Эрмитаж улсын музей, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Шинжлэх ухааны архив, Улаан-Үдийн Монгол, Будда, Төвдийн судлалын хүрээлэн, Оросын угсаатны музейн нэртэй судлаачид ирж оролцож байна.


“Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаарх мэдээллийг энд дарж авна уу.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...