Зөвлөгөө: Эр бэлгийн эс сул дотуур өмдөнд “дуртай”

Дотуур өмд үр тогтоох чадварт нөлөөлдөгийг та мэдэх үү. Та ямар дотуур өмд өмсдөг вэ. Сул шорт маягийнх уу, гуятай бариун эсвэл гуягүй бариуныг уу. Харвардын их сургуулийн судалгаагаар бариун дотуур өмд нь эр бэлгийн эсийн тоог багасахад нөлөөлдөгийг баталсан байна. Тодруулбал эр бэлгийн эсийн “үйлдвэрлэл” бэлэг эрхтэн орчмын дулаан биеийн дулаанаас 2-4 хэмээр сэрүүн байх үед хамгийн сайн ажилладаг аж. Өөрөөр хэлбэл халуун байх нь эр бэлгийн эсэд сайнгүй бөгөөд бариун өмд өмссөнөөр төмсөгийг биед шахсанаар халууцаж энэ нь эргээд эр бэлгийн эсэд  сөргөөр нөлөөлдөг байна.  Судалгаагаар сул дотуур өмд өмсдөг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо бариун дотуур өмд өмсдөг эрчүүдийнхээс 25 хувь илүү байжээ. 
Мөн байнга халуун зуухтай орчинд ажилладаг, талх нарийн боовчин гэх мэтийн мэргэжлийн эрэгтэйчүүдэд үргүйдлийн асуудал сэрүүн газар ажилладаг хүмүүсээс илүү тохиолддог байна. 
Харвардын их  сургуулийнхан үүнийг батлахын  тулд үргүйдлээ эмчлүүлэхээр эмнэлэгт хандсан 656 эрэгтэйн дунд судалгаа явуулсан аж. Ялангуяа үргүйдэлтэй буюу эр бэлгийн эсийн тоо цөөн  эрчүүд сул дотуур өмсөх нь зүйтэйг тэд анхааруулсан байна. 
 
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...