Нийслэлийн удирдлагын багийн бүрэлдэхүүн шинэчлэгджээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилон үүрэгт ажилд нь орууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан шинээр томилогдож буй орлогчид, төсөл хөтөлбөрүүдийн удирдагч нарт ажлын амжилт хүсэж хэлсэн үгэндээ “Бид бүхний өмнө Улаанбаатар хотынхоо хөгжилд хөтлөх шинэчлэлийг богино хугацаанд хийх том зорилго, шийдвэрлэх олон асуудал хүлээж байна.
Нэг зорилгын төлөө хамтран ажиллах нэг баг болсондоо баяртай байна. Төрт хууль ёсыг чанд сахин баримталж, иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, хариуцлагыг шат шатандаа мөрдөн үр дүнтэй ажиллах нь чухал болохыг, мөн албан тушаал дагаж асар их үүрэг хариуцлага ирсэн” гэдгийг онцлон хэллээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...