Баянзүрх дүүрэг сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ зохион байгуулна

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ‘’Бидний эрүүл мэнд аюулгүй байдал’’ аяныг зохион байгуулж байна.Тус аяны хүрээнд сар бүрийн 09-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх юм.

Түүнчлэн аяны хүрээнд гэмт хэрэг, үер усны болон болзошгүй аюул ослын гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох албаны хүмүүс цаг тухайд нь авч ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд сар бүрийн 9-нд зохион байгуулагдах их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...