Нийслэл “Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй боллоо

Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвах хангалтгүй, авто замын сүлжээний холбос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг. 

Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай болсон. Харин Улаанбаатар хот түүхэндээ анх удаа “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй болох зорилт тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж гүйцэтгэн, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү ахлан ажилласан байна. 

Arslan.mn

Өчигдөр  бэлэн болсон  авто замын мастер төлөвлөгөөг НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүд албан ёсоор хүлээлгэн өглөө. Одоо уг мастер төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах ажил үлдэж байгаа бөгөөд уг төсөл батлагдснаар Улаанбаатар хот түүхэнд анх удаа авто замын мастер төлөвлөгөөтэй болж байгаа юм.

Arslan.mn

Тус судалгааны ажил нь Нийслэл ба Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой.

Авто замын мастер төлөвлөгөөтэй болсоноор төлөвлөлтгүй зам тавих, хашаа барих нөхцөл байдал арилж, гол, туслах гудамж замуудын холбогдсон байдал, авто замын хөдөлгөөн, замын байгууламж, газар ашиглалт сайжрах боломж бүрдэх юм.

Дашрамд дурдахад энэхүү “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө” нь Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгийн өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон бодлогын түвшний ажлуудын нэг аж. 

Arslan.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...