Такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр баталсан “Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдрөөс эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж байна.

Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлж, угаалга цэвэрлэгээ хийлгэн зөрчил дутагдлыг арилгуулан үйлчилгээнд гаргаж байна.

Энэхүү шалгалт нь батлагдсан хуваарийн дагуу энэ сарыг дуустал хийгдэх юм. Такси үйлчилгээний 8, дуудлагын такси үйлчилгээний 4 нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...