УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар улс орны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэх томоохон хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөсөн нь энэ удаагийн чуулганы онцлог гэдгийг тодотгов. УИХ хүний эрхийг хангах, эрүүдэн шүүхийн эсрэг хатуу тэмцэнэ гэдгийг спикер хэлсэн. Энэ удаагийн чуулганаас эхлэн гишүүд хурууны хээгээр санал өгдөг болж байна.
Үндсэн хуулийн өөрчлөалтөөс авахуулаад олон нийтийн анхаарлыг татсан олон хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцээхээр төлөвлөсөн. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорыг томилох саналаа зөвшилцөхөөр өчигдөр УИХ-д хүргүүлсэн учраас дарааллын урдуур дайрахаар болжээ.
Учир нь Ерөнхий прокурорын томилгоог өнөөдөр бүлгүүд, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна. Тогтсон дэг жаяг ёсоор бол хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг намрын чуулганы төгсгөлд баталдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгын албан тушаалтныг огцруулах, эсвэл томилох санал оруулж ирэхэд яаралтай горимоор хэлэлцдэг бичигдээгүй хууль УИХ-д ийн тогтов.