“Эрдэнэс-Тавантолгой”оюутнуудын дунд уралдаан зарлажээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээний бүтээл шалгаруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулах уг арга хэмжээ нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 2 үе шаттай үргэлжилнэ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон олон улсад IPO гаргаснаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох зорилготой уг уралдааныг “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдах ажээ. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дэмжин ажиллах юм байна.

Оролцогчид нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр гэсэн 2 сэдвийн хүрээнд илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр 2019 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл [email protected] цахим хаягаар ирүүлэх юм.

Харин хоёрдугаар шатанд шилдэг 25 оюутны судалгааны ажлыг хэлэлцэж, 5 шилдэг оюутныг шалгаруулах бөгөөд Эрдэм шинжилгээний бага хурлыг 2019.04.26-ны өдрийн 09:00 цагаас ШУТИС-ийн төв байранд зохион байгуулна.

Энэ ажлын хүрээнд тэргүүн байр 1, дэд байр 1, гуравдугаар байр 3 оюутныг тус тус шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...