“Орхон аймгийн эдийн засгийн форум 2019” болно

“Орхон аймгийн эдийн засгийн форум 2019” чуулган дөрөвдүгээр сарын 09-нд Орхон  аймагт болно. ыг Уг чуулганыг “Эрдэнэт” үйлдвэр болон Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулах юм байна. 2017 оны эдийн засгийн форумаар гадаад хамтын ажиллагааг онцолж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах боломжийг олгосон бол энэ удаа Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилтыг хэлэлцэх ажээ. “Орхон аймаг ба тогтвортой хөгжил” уриан дор зохиож байгаа эл форум нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, харилцан ашигтай түншлэл бий болгох зорилготой. “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс уурхай дагасан хотын хэтийн хөгжлийг тодорхойлоход онцгой ач холбогдол өгч байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын дарга нар хамтын зорилтоо бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд...

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...