Бууны цуглуулгатай Д.Ганзориг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшлээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх талаар хэлэлцжээ. Энэ үеэр Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшихээр олонхийн санал авчээ. Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Түүнийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг хуультай.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригтыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэлтийг нь хүлээн авч, өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн юм.

Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгондон ажиллаж байсан нэгэн. Шүүгчдийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг дэлгэхэд Д.Ганзориг хамгийн их бууны цуглуулгатай шүүгчээр тодорсон тухай хэвлэлд гарч байв.

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой, Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ