Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашкажи Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газарт бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш хагас жилийн нүүр үзэж байна.
Түүний гэр бүлд Саудын Арабын Засгийн газраас ойролцоогоор 70 сая долларыг нөхөн төлбөрт өгөхөөр болжээ. Тодруулбал, талийгаачийн дөрвөн хүүхэд тус бүр 15 сая риад буюу 4 орчим сая долларын нөхөн төлбөр авч байгаа юм байна. Том хүү Салах нь гэр бүлийнхээ өмнөө Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа бөгөөд Жедда хотод томоохон байшин гаргуулан авчээ. Мөн хоёр охин, дүү Абдулла нар ч мөн өөр, өөр газарт байшингууд нөхөн төлбөр болгон авсан байна.
Талийгаачийн хүү Абдулла, аав минь эх орондоо хайртай, ирээдүйд нь ихэд итгэдэг, маш их зоригтой, сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй нэгэн байсан гээд аавын минь үхэл түүнд өвчин шаналгаа авчраагүй, богино хугацаанд болоод өнгөрсөн байгаасай л гэж хүсч байна гэж CNN-д өгсөн ярилцлагын үеэр хэлсэн байдаг.
Сэтгүүлч Жамаль Хашкажигийн үхэлтэй холбогдуулан олон хүнийг баривчилсан ч хоёр хүнд цаазаар авах ял оноосон юм.