Эмчийн зөвлөгөө: Контакт линз зүүдэг бол сормуус,зовхио бага буд

КОНТАКТ ЛИНЗ зүүдэг залуус дараахь зүйлсийг сайтар  анхаарах хэрэгтэй.

1. Энэ их хүйтэн, бохир агаарт линз аль болох зүүхээс татгалзаарай.
2. Хэрвээ зүүвэл:
– Өдөрт 8 цагаас илүүгүй зүүх
– Хиймэл нулимсыг 2 цаг тутам дусаа
– Яасан ч линз авалгүй бүү унт
– Нүд өвдсөн бол линзээ хая
– Линзтэй нүдэнд ЭМ дусаахгүй
– Эмчилгээтэй үед линз зүүхгүй
– Анхнаасаа линзний диаметр, радиусийг маш сайн тааруулж ав( үүнээс болж нүдээ маш их гэмтээгээд байна)
– 6 сар тутам нүдний эвэрлэгээ шархалсан эсэхийг шалгуул
– Бохир гараар линз тавьж,авахгүй
– Линзийг эвэрлэг ( нүдний хар) дээрээс шууд чимхэж авахгүй, хажуу тийш нь зөөлөн татаж авна
– Гоёлын линзийг сольж хэрэглэхгүй
– Линзтэй үед сормуус,зовхи бага буд
– Хараа тэглэх лазер хийлгэх гэж буй бол 3 сарын өмнөөс линз бүү зүү
– Өдөр бүр цэвэрлэх шингэнээ сольж линзээ хонуулж цэвэрлэнэ.
– Цэвэрлэх шингэн хүн бүрд жигд зохидоггүй тул олон төрлийг бүү хэрэглэ
– 15 наснаас доош хүүхдүүд хэрэглэх нь эрүүл ахуйн талаас эрсдэлтэй.
– Линзээ авч чадалгүй хаана байгааг нь ч мэдэхгүй байгаа бол нүд рүү орчихлоо гэж бүү паникт ороорой, салстын хуниасанд л нугаларч ороод мэдэгдэхгүй болчихдог, нүдний эмчид хандаарай.

ХОСБИЛГҮҮН НҮДНИЙ ЭМНЭЛЭГ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ