“Эрдэнэс-Тавантолгой” ХК Канадын Мэрит сантай хамтран ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК хамтран Канадын MERIT төслийн техникийн зөвлөх, Илтгэгч Рон Шэрлэтагийн “Багийн ажиллагаа, харилцаа холбоо” нэртэй сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн байранд зохион байгууллаа. Сургалтад Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны 10, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 20 ажилтан тус тус хамрагдлаа.

Илтгэгч Рон Шэрлэтагийн 26 жилийн туршлага дээрээ тулгуурлаж гаргасан “Багийн ажиллагаа, харилцаа холбоо” нэртэй сургалтын хөтөлбөр нь ажлыг багаараа хийхийн ач холбогдол, багийн гишүүдийн хоорондын харилцаа холбоо, үүрэг оролцоо аливаа ажилд чухал үүрэгтэйг бодит жишээн дээр тулгуурлан хүргэснээрээ онцлогтой болов.

Мөн Мэрит сангийн “СЕСМИМ” төслийн дэмжлэгтэйгээр Уул уурхай , хүнд үйлдвэрийн яам “Геологи, уул уурхай , газрын тос, хүнд үйлдвэр”-ийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого /2019-2026/”, “Уурхай , уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам” боловсруулах, сургалт, семинарыг хамтран зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд уул уурхайн салбарын ажилчдыг сургаж, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...