Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн шавыг тавилаа

Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээс бүрэн гарах нөхцөл бололцоо бүрдэж байна.

Сургуулийн шав тавих ёслолын арга хэмжээнд монголын талаас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын дарга С.Нансалмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Томоюуки Мацухаши, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Эрико Тамура болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр шат 1999-2002 онд, хоёрдугаар шат 2003-2007 онд, гуравдугаар шат нь 2004-2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009-2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх 4 үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Мөн Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
  4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барих юм байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...