Олимпийн гудамжны авто замыг ингэж хаана

Замын цагдаагийн баруун урд уулзварын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотой Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Гүүрийн барилгын гүйцэтгэл график хугацаанд тусгасны дагуу 43 хувьтай байгаа. Барилгын ажил зогссон байсан үед хөдөлгөөнийг чиглэлийг нэмэгдүүлэх, иргэдийг тав тухтай зорчуулах үүднээс Олимпийн гудамжинд түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байсан. Харин барилгын ажил эхлэхтэй холбогдуулан тус замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас эхлэн хаах юм.

Хөдөлгөөнийг хаах маршрутад өнгөрсөн жилээс өөрчлөлт орохгүй бөгөөд Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Авто замчдын гудамжны хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин авто замын хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан замын ачаалал, түгжрэл ихэснэ. Хөдөлгөөн хэвийн үргэлжлэх замуудад зарим жолооч нар урсгал сөрөх, эгнээ нэмэх зэрэг байдал ажиглагддаг. Үүнээс үүдэн осол гарах, зохиомол түгжрэл үүсэг асуудал нэмэгддэг учраас жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдыгаа хүндэтгэн оролцохыг уриалж байгаа юм.

Замын цагдаагийн гүүрэн гарц нь нийт 96 тулгуур баганатай, 477 метр урт гүүр. Энэ жил бороо, ус багатай бол 8 дугаар сарын 25 гэхэд гүүрийг нээнэ. Нийт барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа буюу 9 дүгээр сарын 30 гэхэд дуусч гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээн авна гэж тооцож байна гэж нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...