Тоосонцрын 90 гаруй хувийг хөрс, түлшний шаталт, барилгын тоос эзэлдэг

 МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ “Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдол” сэдэвт судалгааны ажлыг 2004 оноос хойш тасралтгүй хийж иржээ. Судалгааны ажлын хүрээнд агаарын тоосонцор дахь РМ2.5, РМ10-2.5 ба РМ10 -ын агуулгыг тодорхойлон тэдгээрийн утааны агуулгыг үзүүлэх үндсэн хэмжигдэхүүн болох хар нүүрстөрөгчийн хэмжээг тодорхойлдог аж. Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын бохирдлын 90 гаруй хувийг салхиар дэгддэг байгалийн хөрс, гэр хороололд хэрэглэж буй түлшний шаталт, барилга, бүтээн байгуулалтаас үүсч буй тоос, цахилгаан станц, бага оврын уурын зуухны шаталтын бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгсэл, замын тоос зэрэг үндсэн таван үүсгэгч байгааг энэхүү судалгаагаар тогтоожээ. ОУАЭА-ийн төслийн шугамаар байгуулагдсан агаарын тоосонцрын судалгааны станц нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ