С.Амарсайхан: BRT төслийнхөн 500 мянган долларын цалингийн сантай ч бүтээлч ажил хийсэнгүй

Соёлын төв өргөөнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэлээс онцлон хүргэе.

• Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго.

• Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилд өндөр зохион байгуулалттай, нэг зорилготой нэг багийн арга барилд шилжиж ажиллана.

• Хот төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд бодлого төлөвлөгөөгүй, нэгтсэн зохион байгуулалтгүй, өөрийн гэсэн сэтгэлгүйгээр хандаж ирсэн гэхэд болно.

• Өнөөдөр та бид өндөр хурдтай үнэтэй машин унасан хэрнээ үхэр тэрэгнээс ялгаагүй, замаар зорчиж өөрсдөө бие биеэ харааж, зүхэж, бухимдаж байгаа нь бидний гашуун үнэн. Энэ бол яалтчгүй хот төлөвлөлт буруу хийгдсэнтэй холбоотой асуудал.

• Жишиг дүүрэг, хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ

• Хотын хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежементийн өгөөжийг дээшлүүлэх асуудал хамгийн чухал.

• Хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ёстой.

• Өчнөөн олон эд хөрөнгө байдаг хэрнээ эзэнгүйдэж, өмчийн харилцааны газар нэртэй бланснаас блансанд хөрөнгө шилжүүлдэг, цаасан дээр хөрөнгийг хадгалдаг. Татвар төлөгч иргэдийн хөрөнгөөр бүрдсэн эд хөрөнгийн өгөөжийг дээшлүүлж чаддаггүй ийм алдаа дутагдлуудыг засах ёстой гэж бодож байна.

• Монгол Улсын Улаанбаатар хотын өмч үнэ цэнэгүй биш Улаанбаатартаа төдийгүй улс орон даяар, олон улсад үнэ цэнэтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

• Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхлоор энэ компанийн төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.

• Төслүүдийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийдэг нэгдсэн уялдаа холбоотой, нэг зангилаатай, ийм бүрэлдэхүүн бүтэц рүү бид орно.

• BRT төсөл гээд бий, хэдэн дарга нар нь хоорондоо чиний миний гэж тендерээ булаацалддаг, нэг нэгнийхээ өмнүүр орж дэгээ тавьдаг, хувийн сонирхолдоо хэт автдаг, хуруу гараа дүрдэг ийм асуудлаас болж энэ төсөл бүрэн зогсонги байдалд байгаа.

• BRT Төслийн нэгжийн хүмүүс нь чадвартай чадваргүй хүмүүс байна. Тэнд удирдлага чиглэл байхгүй, төслийн удирдах хорооныхоо хурлаа хийдэггүй, хийхээрээ дандаа төсөв мөнгө ярьдаг, ярьсан мөнгөө авахын тулд эргээд хоорондоо хэмлэлддэг, тэгээд ажил нь явдаггүй.

• BRT төсөлд хүн ажилладаг, жилдээ 500 гаруй мянган.ам долларын цалингийн зардалтай атлаа нэг ч бүтээлч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байх жишээтэй.

• Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт олон асуудлуудыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.

• Төрийн төлөөлөл болсон албан хаагчид та бүхэн өндөр хариуцлагатай, зөв төлөвшилтэй, ёс зүй, сахилга хариуцлагатай байж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээр хандах нь нийслэлийн хотын хөгжлийн гол түлхүүр юм.

• Улаанбаатар хотын хөгжлийн сэтгэх тархи, хөдлөх хүч, цохилох зүрх нь энд цугласан төрийн албан хаагчид та бүхэн билээ

• Та бид хэр хариуцлагатай, хэр сэтгэлтэй, хэр итгэл үнэмшилтэй, хариуцаж байгаа ажилдаа хандана иргэд түүнийг яг тэр хэлбэрээр тэр хэмжээнд хүлээж авна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...