УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулахаар товлов

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-наас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэгт эцэслэн бэлтгэх үүднээс Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хороодыг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...