Трамп, Ким нар тохиролцоонд хүрч чадалгүй Вьетнамаас буцлаа

АНУ, БНАСАУ-ын удирдагч нарын Вьетнамд хийсэн хоёр дахь удаагийн уулзалтын үр дүнг дэлхий нийтээр сонирхон хүлээж  байсан ч тэд тохиролцоонд хүрч чадсангүй. Хоёр улсын тэргүүн нарын ярилцлага хагас цаг хиртэй болсны дараа уулзалт өргөтгөсөн хэлбэрээр үргэлжилсэ  бөгөөд үүний дараа АНУ-ын болон Умард Солонгосын удирдагч нар эцсийн баримтат гарын үсэг зурах ёслол болох байв. Гэвч Дональд Трамп, Ким Жон Ун нар уулзалтын газрыг хугацаанаасаа өмнө орхин явж, төлөвлөгөөт хамтын өдрийн зоогоо ч барьсангүй.   

Энэ талаар АНУ-ын талаас хийсэн хэвлэлийн хурал дээр Доналд Трамп, Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах сонирхолтой хэвээр  байгаа. Гэвч бидний зүгээс БНАСАУ-ын  бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Кимийн зорилго,  алсын хараа биднийхтэй таараагүй гэж хэлжээ.  Тодруулбал,  өөрсдийнх нь эсрэг авч буй хориг арга хэмжээг цуцлах талаарх БНАСАУ -ын БНАСАУ Йонбены цөмийн байгууламжийг татан буулгаснаар хориг арга хэмжээг бүхэлд нь цуцлахыг хүссэн ч Вашингтон үүнийг хүлээж аваагүй байна. “Энэ удаагийн  уулзалтаар ямар нэгэн хэлэлцээрт хүрч чадаагүй” гэж Цагаан  ордноос мэдээлэв. Тэд хоёр орны удирдагч дараа дахин уулзаж хэлэлцээр хийх эсэх талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Гэхдээ  уулзалт маш үр дүнтэй болж, нөхөрсөг уур амьсгалд өнгөрсөн талаар Дональд Трамп онцолсон бол БНАСАУ  “хоёр талын харилцааг улам сайжруулах” талаар үргэлжлүүлэн хэлэлцэх үр дүнд хүрлээ гэж мэдэгджээ. “Хэлэлцээр нь Солонгосын хойг дахь зөрчилдөөнийг багасгаж, энх тайвныг хөхүүлэн дэмжих, хоёр орны хоорондох олон арван жилийн хугацаанд үргэлжилсэн дайсагналыг зогсоож харилцан итгэлцлийг бий болгох зорилготой байв” гэж Солонгосын Цахилгаан мэдээллийн агентлаг бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн...

Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын...