Замын тэмдэг, тэмдэглэгээ эвдсэн бол нөхөн төлүүлнэ

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тухайлбал тус арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн албан хаагчид дүүргийн НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ-ын техник хэрэгсэл болон MCS-CocaCola ХХК-ий автомашинуудад шалгалт хийж заавар зөвлөгөө өгч байна.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлага эвдсэн буруутай этгээдийг камерын тусламжтайгаар илрүүлэн нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...