Хотын даргын сонгуульд С.Амарсайхан төлөөлөгчдийн олонхын дэмжлэг авлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанд төлөөлөгчид 100 хувийн ирцтэй оролцов. Өмнө нь эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг хотын даргаар томилуулах улс төрийн шийдвэр гаргасан ч танхимаас нэр дэвшсэн төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын дэмжлэг авсан. Ингээд С.Мөнхчулууны нэрийг Ерөнхий сайдад хүргүүлэхэд батламжлах боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

Энэ удаагийн хуралдааны үеэр өмнө нь нэр дэвшсэн хоёр төлөөлөгчийн хооронд өрсөлдөөн дахин өрнөв. Тооллогын комисс байгуулах асуудлаар бүтэн өдрийн турш маргаж, НИТХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжлэн завсарлага авч зөвшилцсөнөөр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Нууц санал хураалт явуулахад нэр дэвшигч С.Амарсайхан 25 санал буюу төлөөлөгчдийн 56 хувийн саналаар нийслэлийн Засаг даргад дэмжигдлээ. Харин түүнтэй өрсөлдсөн С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн санал авчээ. Хүчингүй саналын хуудас нэг гарсан байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын дэмжлэг авсан С.Амарсайханы нэрийг хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлнэ. Хэрэв Ерөнхий сайд батламжлавал тэрбээр нийслэлийн Засаг даргаар томилогдож жинхлэх учиртай. Харин нийслэлийн ИТХ-ын даргын суудал суларч байгаа тул шинэ даргаа сонгох шаардлага гарна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийслэлийн ИТХ-ын даргаар Р.Дагвыг сонгох магадлал өндөр байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...