Бартаат замын цуврал уралдааны энэ оны анхны тэмцээний тов гарлаа

Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээнийг энэ сарын 24-нд Морингийн даваанд зохиохоор товложээ. Авто спортын тамирчид нэгдэж, үндсийг нь тавьсан Монголын автомастеруудын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн 13 жил, тэр дундаа сар бүр тасралтгүй уралдаан тэмцээн зохион байгуулсаар ирсэн билээ. Үүний үр дүнд Монголын авто спортын тамирчдын ур чадвар, техникийн үзүүлэлт олон улс орны тамирчдын энд хүртэл хөгжиж ирсэн түүхтэй.

Тус холбоог болон спортыг дэмжин, хамтран ажилладаг байгууллага иргэдийн тоо ч өссөөр авто спорт нь манай улсын хувьд хамгийн олон үзэгчтэй спортын нэг болж чаджээ. Тодруулбал, байгаль цаг уур, газрын хол ойрыг эс ажран зөвхөн нэг удаагийн уралдаанд зорьж очдог үзэгчдийн тоо 6000-10000 хүрдэг байна. Улирлын онцлог, замын нөхцөл, байгалийн ямар ч үзэгдэлтэй байсан техникийг хэрхэн эзэмшдгийг, хурд хүч, авхаалж самбаа, эр зоригийн гайхамшгийг харуулж чаддаг бартаат замын энэ удаагийн уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэх ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...