Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргана
Энэ жилийн шинийн нэгэн нь тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08:13 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.
СУУДЛЫН ҮР, ЦЭЭР, ЗАСАЛ
Эхнэр, нөхөр хоёр нэгэн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой. Галд суувал шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. УЛААН ЮМ, ЦЭНД уншуул. Шороонд суувал алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав. Жалгын ам харлах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. СУНДУЙ уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ. Төмөрт суувал төмөр мэсний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дарханы газар болон оршуулгын газар явахыг тэвч. НАНЖАД, ЧА-СҮМ уншуул. Огторгуйд суувал олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялангуяа эмэгтэй хүний оршуулганд оролцох, явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ШИРНЭН уншуул. Усанд суувал бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ДОРЖНАМЖОМ уншуул. Ууланд суувал хуврагийн хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэргийл. ЖАДАМБА, ХАМЧУННАГБО уншуул. Настай эрэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ. Модонд суувал сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон мужааны газар бүү оч. Ургаал мод гөлөглөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. НИТИ, ДОНБА ЖАНБИЙН ДО уншуул. Хийд суувал агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. НИТИ, СЭДЭД уншуул. |
Төрсөн он | Зүг мөрөө гаргах хийгээд тарни, засал ном | Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл | ||
Г А Л |
Эр | 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 | Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана/ урд зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж, суудлын зacлаа хийнэ. | Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой бай цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад албины хорлол болох магадлалтай. |
Эм | 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 | |||
Ш О Р О О |
Эр | 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 | Шороонд суусан бол баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. | Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө зэс төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас, мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай. |
Эм | 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 | |||
Т Ө М Ө Р |
Эр | 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 | Төмөрт суусан хүн гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дэшзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. | Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. |
Эм | 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 | |||
О Г Т О Р Г У Й |
Эр | 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 | Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэж шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно. | Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, найр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. |
Эм | 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 | |||
У С |
Эр | 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 | Усанд суусан бол зүүн зүгт гарч “Ум гарма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад цас усан дээгүүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна. | Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. |
Эм | 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 | |||
У У Л |
Эр | 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 | Ууланд суусан бол “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн салхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шапши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. | Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. |
Эм | 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 | |||
М О Д |
Эр | 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 | Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр заслыг хийнэ. | Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. |
Эм | 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 | |||
Х И Й |
Эр | 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 | Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо, чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэхгарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна. | Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай. |
Эм | 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 |