Хэнтийн нөхөн сонгуулийн санал хураалтыг 6-р сарын 30-нд явуулахаар шийдлээ

“Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж  нөхөн сонгуулийг 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулах саналыг олонх нь дэмжлээ.

 “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцсийн байдлаар баталлаа. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуулийг 2019 оны 6-р сарын 30-ны ням гарагт явуулахаар УИХ-аас шийдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

“Эх оронч Дархан” аяны хүрээнд 1154 эрэгтэй  сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй...