Улаанбаатарын шинэ Цэвэрлэх байгууламжийг 36 сарын дотор барьж ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын хийж гүйцэтгэхийг зорьсон хамгийн том ажил бол олон жилийн турш шийдлээ хүлээж байсан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал байсан билээ. Тэрээр уг асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалган, энэхүү ажлыг “Хар толгойгоороо хариуц” хэмээн үүрэг өгсөн нь өнөөдөр бодит биеллээ олж, Нийслэлчүүд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болоод байна.

Тухайлбал өнөөдөр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэний дагуу төслийнгүйцэтгэгчээр шалгарсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг” групп ба “Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ын захирал Ван Хайтао болон Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Цэвэрлэх байгууламжийг нийт  36 сарын хугацаанд батлагдсан ТЭЗҮ-д тусгасан технологийн дагуу барьж ашиглалтад оруулах ба төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талуудын оролцоог Монгол Улсын тал 50, БНХАУ-ын тал 50 хувь байхаар зохицуулалт хийгдсэн аж. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг Монгол улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудаас хангахаар тусгажээ.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усыг дахин үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөсөн нь АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтаггүй тусламжийн 2-р компакт гэрээний хүрээнд хэрэгжих “Ус дахин боловсруулан дулааны станцуудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-тэй уялдуулснаараа онцлог юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ахуйн бохир усыг Монгол улс болон олон улсын стандартын шаардлагыг хангаж цэвэрлэсэнээр Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул гол, хүрээлэн буй байгаль орчны бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэгдэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нийгэм эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...