Хүн бүр өөрийн дүр төрх, царайндаа бүрэн төгс итгэлтэй байдаггүй. Өдөр бүр толинд харахдаа ямар нэгэн өө сэвээ харж, түүнийгээ өөрчлөх юмсан гэж боддоггүй хүн цөөн бизээ. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хэн бүхэнд өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун дүр төрхтэй болоход нь тусалж яваа “Гоёл медикал” эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболдтой ярилцсанаа хүргэж байна.
-“Гоёл медикал” эмнэлэг бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа ялгаатай вэ?
–“Гоёл медикал” эмнэлэг 2012 оноос эхлэн гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бидний онцолж байгаа үйлчилгээ нь хамар өндөрлөгөө, хамрын муруй засахдаа 5-15 минутанд тарилгаар хийгдэж байна. Ямар ч гэмтэлтэй хамрыг тэгшилнэ. Намхан хамрыг өндөрлөнө. Хамгийн гол нь барих хугацаа бусад газруудыг бодвол арай урт буюу 5-8 жилийн баталгаа өгч байна. Манай байгууллага БНСУ-ын гоо сайхны чиглэлээр алдбартай SCL групптэй хамтран ажилладаг. Тэндээс бүх тарилгууд маань орж ирж байна. Хамар өндөрлөсний дараа уруулын хоёр жавьжний дүүргэлтийг хийж байгаа. Мөн л 5-8 жилийн баталгааг өгнө. Хамгийн гол нь бид бүх үйлчилгээндээ тамга тэмдэгтэй, баталгаа гаргаж өгдөгөөрөө бусад газруудаас илүү давуу талтай гэж болно.
-Үрчлээний эсрэг тарилгууд хийгдэж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Үрчлээний тарианууд мөн адил Солонгосын SCL группээс л орж ирдэг. Энэ тарилгын баталгаат хугацаа нь 1.5-2.5 жил. Үрчлээг арилгах тарилгыг 5-15 минутын дотор хийж байгаа. Хөхрөлтгүй, зовиургүй, нүүрний бүх үрчлээг арилгана. Мөн эрүүний V –Line хийж байна. Тэр нь тодорхой хугацааны шимэгдэлттэйгээр алга болдог. 5-8 жилийн дараа тарилга маань гарна.
-Бүсгүйчүүдийн хувьд нүүрний сэвх, нөсөө толбо ихээхэн санаа зовох асуудлуудын нэг байдаг?
-Одоо бүсгүйчүүд маань сэвх, нөсөө толбондоо санаа зовох хэрэггүй болсон. Манай эмнэлэг “Цасан цагаан” нэртэй тарилгуудыг хийж байгаа. “Цасан цагаан” тарилга маань арьсны сэвх, нөсөө толбыг арилгаж, арьсыг цайруулах зориулалттай тарилга. Энэ нь тарилгын үр дүнг мэдрэхийн тулд курсээр буюу 4 удаа эмчилгээнд ордог байгаа. Энэ эмчилгээ баталгаат хугацааны хувьд тухайн хүний арчилгаанаас шалтгаалдаг.
-Бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд хөмсөгний шивээс их хийлгэдэг болсон?
-Тиймээ. Манай эмнэлгийн хувьд хамгийн сүүлийн үед гарсан 6D хөмсөгний шивээс хийж байгаа. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хийлгэсэн байхад өөрийн хөмсөг мэт харагддагаараа давуу талтай. Америкийн “Biotoch” будгаар шивэгддэг, нэг удаагийн хэрэгслүүдээр энэ шивээсийг хийдэг.
-Удахгүй Мартын 8-н болох нь. Бүсгүйчүүд маань сормуус хийлгэдэг хамгийн оргил сар ирж байна. Бүсгүйчүүддээ ямар бэлэг барьж байгаа вэ?
-Мэдээж баярын үдшийг дэрэвгэр сормуустай бүсгүйчүүдийн гэрэлтсэн харцгүйгээр төсөөлөх аргагүй. Бидний хувьд бүсгүйчүүддээ зориулан хүний үсэн сормуус, торгон сормуус, булган сормуус гэсэн гурван төрлийн үйлчилгээг санал болгож байгаа. Сормуусны барих хугацаа нь 3-4 сар. Бид шинэ жилийг тохиолдуулаад бүх үйлчилгээндээ 50-70 хувийн хямдрал зарласан байгаа.
-Бүх үйлчилгээндээ 50-70 хувийн хямдрал зарласан талаараа илүү дэлгэрүүлвэл?
-Хамар өндөрлөгөө, хамарны мурий тэгшлэх үйлчилгээ 700.000 төгрөгөөс хямдраад 350.000 төгрөг болсон байгаа. Энэ үйлчилгээнд нэмэлтээр “Цасан цагаан” тарилга үнэгүй хийгдэж байгаа. Үрчлээний эсрэг тариалга маань 500.000 төгрөгөөс 250.000 төгрөгөөр хийгдэж байна. Сормуус суулгалт 35.000 төгрөгөөр, 6D хөмсөгний шивээс 158.000 төгрөгөөс 48.000 төгрөг болсон байгаа.
-Бусад улс орнуудад хэдэн настайгаасаа эхлэн үрчлээндээ санаа тавьдаг юм бол. Үрчлээ арилгах тарилгыг манайд хэдээс хэдэн насныхан хийж байна?
-Дэлхийн бусад орны хүмүүс 20 наснаас дээш наснаас эхлэн үрчлээгээ арилгахад санаа тавьдаг. Яагаад гэвэл хэр их залуугаасаа анхаарал тавина тэр чинээгээр нас нэмэгдэхэд үрчлээнээс үүдсэн асуудал бага байна гэсэн үг. Харин манай монголчуудын хувьд 40-өөс дээш насныхан үрчлээндээ анхаарах хэрэгтэй гэсэн буруу ойлголттой байдаг. Тиймээс залуугаасаа нүүрний арьсаа үрчлээнээс хамгаалах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Мөн хамар өндөрлөгөө, хамрын муруйлт засах эмчилгээг бүх насныхан хийлгэж болно. Сэвх нөсөө толбо ч мөн адил бүх насныханд хамаатай.
-Гоо сайхны үйлчилгээг хэн авах ёстой юм бэ. Манайхан голдуу эмэгтэйчүүдийн очдог газар гэсэн ойлголттой байдаг?
-Гоо сайхны үйлчилгээг манай монголчууд ихэвчлэн эмэгтэйчүүдийн хэрэгцээ гэж боддог байсан. Харин орчин цагт энэ асуудалд ижил тэгш ханддаг болсон байна. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50 хувь эрчүүд байдаг. Эрэгтэй хүн ч гэсэн адилхан урчлээнээс хамгаалах тарилга болон хамар засуулах, хэлбэрээ засуулах зэрэг бүх төрлийн үйлчилгээг хийлгэдэг болсон. Тэр ч бүү хэл хөмсөгний шивээсийг эрэгтэйчүүд маань ч хийлгэдэг болсон. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүн ирж гоо сайхны үйлчилгээ хийлгэдэг болсон байна. Эрчүүд маань өөрийнхөө гоо сайханд анхаарал хандуулж, өөрийн гоо сайхан залуу насаа хадгалах боломж нээлттэй байна. Эрэгтэй хүнйй гоо сайхан ч бас чухал шүү дээ.
–Хүмүүс арьсаа татууллаа гэдэг дээ, тарилга юугаараа ялгаатай юм бэ?
-Арьсаа татуулна гэдэг мэсийн аргаар нүүрэндээ өөрчлөлт хийж байгаа гэсэн үг. Мэсийн арга, тарилгатай адил тодорхой хугацааны дараа үйлчилгээ нь арилна. Арьс 1-2 жилийн дараа суларна, үрчийнэ. Гэхдээ мэдээж мэсийн арга гэдэг оёдол авахуулахаас эхлүүлээд дор хаяж нэг сар шахам хавдартай нүүртэй явах болдог. Үүгээрээ л ялгаатай.
Харин тарилгын хувьд 5-15 минутад хийгдээд, нүүр хавдаж хөхөрч янз бүр болохгүй. Нүүрний бүх үрчлээ арилсан үр дүн шууд харагддаг. Тарилга хийлгэсний дараа нүүрээ будаж, угааж цэвэрлэж болно. Ямар нэгэнсөрөг нөлөө гаж нөлөө огт байхгүй тул шууд ажилдаа явж болно.
-Медикал гэдэг утгаараа эмнэлгийн үйлчилгээ бас орж ирж байгаа гэсэн үү?
-Тиймээ. Манай “Гоёл медикал” нь арьс гоо заслын эмнэлэг. Хоёр дахь салбар маань гоо сайхны мэс ажилбар хийх чиглэлээр нээгдээд удаагүй байгаа. Тэнд хамрын муруйлт, хамар өндөрлөгөө, үрчлээ давхраа зэргийг мэсийн аргаар хийх юм. Бидний давуу тал нь арьс гоо заслын чиглэлээр 15-16 жил ажилласан, доктор зэрэгтэй н.Мөнхбаатар, н.Бүжинлхам гээд мэргэшсэн эмч нарын удирдлаган дор манай хамт олон үйл ажиллагаагаа явуулдагт байгаа.
Мөн манай шивээсчид маань БНСУ-д суралцаад ирсэн мэргэжлийн өндөр түвшинд шивдэг. Гоо сайханч нар маань ч мөн адил Солонгост суралцаж ирсэн. Ажиллах туршлагатай, ур чадвартай, өндөр зэрэглэлтэй найрсаг харилцаатай хамт олон үйлчлүүлэгч та бүхэнд гоо сайхны хүссэн үйлчилгээг тань үзүүлж, 100 хувь сэтгэл ханамжийн хамт бэлэглэх болно.
Манай хаяг: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хорооллын 3-А байр “Гоёл Медикал” эмнэлэг. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 99114713, 99119201 дугаарын утсаар болон https://www.facebook.com/Goyolstudio22/ цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсье.
П.Наран