С.Амарсайхан: Нийслэлийн хөгжлийг шийдвэрлэхэд инноваци чухал үүрэгтэй

НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын Инновацийн төвд ажиллаж, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанийн залуустай  уулзаж санал солилцлоо.

Тус төв нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын дагуу 2018 оны 6 сард шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлж, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэхүйц өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тухай төвийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Улаанбаатар хотын хүн амын олонхийг залуус эзэлдэг залуусын цөөнгүй хэсэг нь шинэлэг санаа хайж, амжилттай бизнес эрхлэх боломжийг эрж хайдаг ч шаардлага хангасан нөхцөл байдаггүйг харгалзан энэхүү төвийг төвийг нийслэлд анх удаа байгуулсан байна.

Дэлхийн томоохон хотуудад байдаг ийм төвүүд  нь залуучуудад зориулсан дэвшилтэт технологи бүхий туршилтын лаборатори, ая тухтай хамтын оффис, инкубатор орчныг бүрдүүлсэн байдаг нь “Старт ап”  буюу гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтой залуучуудыг татаад зогсохгүй, тэдэнд бодитой дэмжлэг болж шинэ санаа, инновациа хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийг даван туулахад тус дэм болдог тухай инновацийн хөтөлбөрт хамрагдан гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуус дурьдлаа. Мөн тухайн салбартаа амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн орчин үеийн чиг хандлага, бизнесийн стратеги, гол анхаарах зүйлс болон түгээмэл гаргадаг алдаануудын талаар зөвлөгөө, мэдээллийг олгох хөтөлбөрийг Инновацийн төвөөс хэрэгжүүлж байгаад талархаж явдагаа илэрхийлж байв.

С.Амарсайхан тэдэнтэй уулзахдаа хэлсэн үгэндээ “Өнөөдөр Инновацийн төвийн үйл ажиллагаатай  бид танилцаад зогсохгүй цаашид Нийслэл хотын  өмнө тулгамдсан агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн хөгжлийн бодлоготой уялдуулах, асуудлын шийдлийг илэрхийлсэн шинэ технологи, шилдэг туршлагыг судлан нэвтрүүлэх,  шинжлэх ухааны мэдлэгт үндэслэсэн бодит, үр дүнтэй  судалгааны ажил, төсөл хөтөлбөрийг  дэмжихэд  инновацийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй  шинэ залуу боловсон хүчин та бүхний үүрэг оролцоо чухал”  гэдгийг онцлоод, энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарч, улмаар дүүрэг бүрт Инновацийн төвийн салбарыг байгуулах зэргээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...