Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 70 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон бөгөөд тус  автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл буурах аж.

Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Уг замын зорчих хэсгийн өргөн 7-14 метр, 2-4 эгнээтэй 3.5 километр урттай хийгдэж байна.

Харин Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...