Хүчтэй хар салхи Филиппин, Хонгконгийг нэрвэжээ

Хүчтэй хар салхи Манкут өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн өмнөд  Азиар дайрч Хонгконг болон Филиппинд нэлээдгүй гамшиг дагуулжээ. Хар салхинаас болж БНХАУ-ын зүүн  өмнөд хэсэгт хоёр хүн, Филиппинд хамгийн багадаа 54 хүн нас барж, 32 хүн шархдан, 42 хүн сураггүй болжээ. Филиппин хар  салхины гамшигт хамгийн  их нэрвэгдсэн бөгөөд ойролцоогоор 250 мянган  хүн хохирол амссан байна. Филиппиний гамшиг нь хар салхинаас үүдсэн хөрсний нуралтаас болсон байна.

Одоо ч хар тэнд  салхины гамшиг нүүрлэсэн хэвээр байгаа бөгөөд иргэдийг хойд хэсэг рүү нүүлгэн шилжүүлж байгаа ажээ. Синхуа агентлагийн мэдээлснээр нийт 2,4 сая иргэнийг Хятадын Гуандон муж руу нүүлгэн шилжүүлээд байна. Хар салхи Гуандоны мужийн баруун хэсэг рүү  шилжих төлөвтэй байгаа бөгөөд одоогоор Хайнан, Гуанжу, Шинжинь зэрэг газруудын нислэгийг  цуцлаад байна. Филиппин, Хонгконгтой ойролцоох газруудад ч онц байдал зарлаж,  эргийн дагуух загасчлалын завиудыг буулган  Макаод гэхэд бүх казиног хаажээ. Хонгконгийн төр засгаас иргэддээ хар салхины аюулд бэлтгэлтэй, сэрэмжтэй байхыг анхааруулсан бөгөөд хүнсний дэлгүүрүүд нөөц бэлтгэх гэсэн иргэдээр дүүрсэн байдалтай байгаа  юм байна.

Хонгконгийн хувьд энэ удаагийн хар салхи нь сүүлийн 60 жилийн хугацаан дахь 15 дахь хар салхи  юм байна. Харин Филиппиний тухайд таван жилийн өмнө Ёлонда хар салхи тус улсыг дайрч 6000 иргэн амь насаа алдаж байсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэргэнцэртэй тамирчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын...

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 13-нд гарсан ойн...

Сэрэмжлүүлэг: Хоолойг нь боож гар утсыг нь дээрэмджээ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг...

Кёкүшюзан Д.Батбаяр автын осолд оржээ

Кёкүшюзан Д.Батбаяр орон нутагт хувийн ажлаар явж байгаад өчигдөр автын...