Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төгсөлт боллоо

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 88 дахь удаагийн төгсөлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Төгсөлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийт төгсөгч, бие бүрэлдэхүүн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, тус сургуулийн захирал, Хурандаа П.Жаргалан илтгэл өгсөн юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн, сургуулийн удирдлагууд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын “Цэргийн мэргэжил эзэмшүүлэх тухай”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын “Цэргийн цол олгох тухай” тушаалуудыг уншиж сонсгосон юм. Тушаалыг уншиж сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Даваа нар зарим төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хувьд хичээлийн жилд чанарын менежметийн тогтолцоо буюу  ISO 9001-2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээгээ хүлээж авлаа. Мөн бүс нутгийн ижил төстэй сургуулиудтай хамтран ажиллаж, гадаадын их дээд сургуулийн зочин профессорыг урьж ажиллуулж байна. 2016-2017 онд гадаадын гурван сонсогч офицер төгсгөж байсан бол энэ жил БНСУ-аас нэг офицер төгсч байгаа юм. Ингэснээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт олон улсад зөвшөөрөгдөх төлөвшил бий болж байгаагийн илрэл гэдгийг тус сургуулийн захирал, хурандаа П.Жаргалан онцолсон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...