Гавьяат И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэв

 

“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны нээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийж байсан билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар жүжигчин Н.Онон ажилласан юм.

БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх”, кино амжилттай оролцож, киногоо Хятадын зах зээлд гаргах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номоо-гийн дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ.

Тус наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн байна. (Shanghai Cooperation Organization) Film Festival-д Монгол Улсаас “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай уран бүтээлчид оролцсон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...