Жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 12 хувь боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулсанаар 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувь болгож буурууллаа.

Түүнчлэн банкуудын хооронд шударга өрсөлдөөнийг бий болгох, тэтгэвэр авагчдад тэгш боломж олгох зорилгоор Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудтай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийг дээр дурдсан нөхцөлөөр авах боломжтой болсон байна. 2018 оны эхний 5 сарын байдлаар нийтдээ 27678 тэтгэвэр авагч 24685.9 сая төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр авчээ. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 12 хувь болгон бууруулснаар тэтгэвэр авагчид 2018 онд 396 төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...