“Төр, хувийн хэвшлийн түншлэл-2018: Аж үйлдвэрийн инноваци-Оюуны өмч” хэлэлцүүлэг болно

Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, технологи дамжуулах, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх, шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжиж, шинжлэх ухааны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд гаргах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2018: Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч” сэдэвт хэлэлцүүлэг маргааш ШУТСангийн гуравдугаар давхарт буюу “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д болно.

– Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци-мэдээллийн технологи-аж үйлдвэрийн хосолсон хөгжлийг түргэсгэх

Эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх, салбар, салбар дундын хамтын түншлэлийн үр дүнд инноваци-мэдээллийн технологи-аж үйлдвэрлэл хосолсон хөгжлийг түргэсгэх;

Салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж буй ахмад, дунд, залуу үеийн эрдэмтдийн эргэх холбоог дэмжиж, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох;

Монгол эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагчдын оюуны өмчийг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэж, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, оюуны өмчийг эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх;

Эрдэмтэн, судлаачдын манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэхэд энэхүү уулзалт хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
Хоёр дахь удаагийн уг уулзалт, хэлэлцүүлэг маргааш 10-12 цагийн хооронд болох бөгөөд “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг (Ph.D), “Айтүүлс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга залуу судлаач А.Баттамир, Японы “Кловер патент” фирмийн Монгол дахь салбар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинбаяр, ШУТИС-ийн шилдэг судлаач багш Х.Загарзүсэм нар оролцож сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...