Шүүх 49 хувийнхныг хаацайлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл тус үйлдвэрийн захирлуудыг чөлөөлж заримыг нь сэлгэн томилсон. Гэвч захирлуудыг чөлөөлсөн ТУЗ-ийн өнгөрсөн зургаадугаар сарын 06,07 ны өдрийн хурлын шийдвэр хууль бус хүчин төгөлдөр үйлчлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл захирлуудыг чөлөөлж томилж болохгүй гэж үзэж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу өнөөдөр шинээр томилогдсон захирлууд ажлаа авах ёстой байсан ч энэ үйл явцтай зэрэгцээд шүүх яаруу сандруу “МКК” ХХК-ийн талд шийдвэр гаргалаа. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн халаа сэлгээтэй холбоотой энэ маргааныг өнөөдөр шүүхээр хэлэлцээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд гарчээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзээд захирлуудын албан тушаалыг хөндөх үндэслэлгүй гэж шүүх шийдлээ. Эндээс харахад Монголын шүүх аливаа нэгэн байгууллагын шийдвэрээс хамаарч, захиалгаар, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргадаг гэж хардагдахаар байна. Засгийн газар, УИХ-аасаа Монголын саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн мэдэлд авчихаад байхад харин шүүхээс 49 хувийнханы талд орж ийнхүү шийдвэр гаргасанд олон нийт бухимдалтай байна. Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргаан хоёр зуныг дамжиж үргэлжлэх нь ээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...