“Монголоо сонсъё” хэлэлцүүлэг Дорнод аймагт үргэлжилж байна

“Монголоо сонсъё” үндэсний аян энэ сарын 11-12 –ны өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Гурванзагал, Сэргэлэн суманд амжилттай үргэлжилж, дөрвөн арга хэмжээ зохион байгуулж, 900 орчим иргэнтэй уулзаж, санал бодлыг сонсжээ.Тус арга хэмжээнд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Батчимэг, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар оролцлоо.

Уулзалтын үеэр иргэд сум орон нутгийн удирдах албан тушаалтнуудыг мэргэшүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх мэргэжилтэй багш хүрэлцээ тааруу, үүний хор уршиг нь үр хүүхдүүдэд нөлөөлж боловсролын чанар хангалтгүй болж ирж байна, сумын залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байж боловсролтой залуусыг татаж сум хөгжинө, мэргэжлийн бус хүмүүс мэргэшсэн албан тушаалд ажиллаж боллоо, сонгогдсон гишүүн Болорчулуун иргэдтэй уулзалт хийдэггүй, санал бодлыг нь сонсдоггүй, хөдөөд хогны асуудалд хүндэрлээ, баруун аймгаас олон мал оторлож бэлчээрийн даац хэтэрч байна, дорнод аймгийн хэмжээнд хайгуулийн лицензийг хамаагүй олгож байгааг хэлж байв.            

Мөн иргэдээс сонгуулиар л ирдэг эрх баригч илүү иргэдийнхээ үгийг нутагт нь ирж сонссон, саналыг хэлэлцүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ. Монголоо сонсъё аяны хүрээнд тус сумын иргэдийн дунд хонжворт сугалаа явагдаж, 100 гаран азтанг тодруулаа. Мөн арга хэмжээний үеэр МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг, СТА Д.Намсрайноров нар аяны мэндчилгээ хүргэлээ. “Монголоо сонсъё” аян цааш Дорнод аймгийн Матад, Халхгол, Чойбалсан, Хэрлэн суманд үргэлжилнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...