“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, 21 саяын торгууль ногдуулжээ

Хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран “Дэлхийн байгалиа хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 15-аас ирэх сарын 05-ыг хүртэл үргэлжлэх юм байна. 
Энэ хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид зөвлөмжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж харьяаллын хэрэг, зөрчлийг нөхөн илрүүлж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Хөдөө орон нутагт хүрээлэн буй орчны эсрэг 59 хэрэг, зөрчилд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш шинээр 4 гэмт хэрэг, зөрчлийг нөхөн илрүүлж, 12 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодис ашигладаг нийт 428 аж ахуйн нэгж, лабораторийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, 54 зөрчил илрүүлэн, 42 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, 8 албан мэдэгдэл, 5 зөвлөмж хүргүүлэн, 7 зөрчилд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар тус бүр 3.000.000, нийт 21.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Аяны хүрээнд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олон нийтэд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзалт, өдөрлөгийг орон нутагтаа зохион байгуулан  иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.
Байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхад тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршигийг нь таниулах чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн цахим орчинд иргэд, олон нийт рүү чиглэсэн олон төрлийн контент, мэссэжүүдийг хүргэж байгаа аж.

1 сэтгэгдэл

  1. I don’t know іf it’s just me or if peruaps everyЬody else encounteгing issues with your blog.

    It aρpears as though ome ⲟf thhe text on your cotent are running off the
    screen. Can someone else please provide feеdback and let me know if
    this is happening to tһwm too? Ꭲhiss might be a issue with mу internet broᴡser because І’ve had
    this happеn before. Appreciate it http://allbeer.com.ua/author/meinajera0/

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...