“Ногоон паспорт” аяны хүрээнд хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцгийг 28-р сургуульд байршууллаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдлэх багц ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын нэг хэсэг нь өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх юм. “Ногоон паспорт” аяны хүрээнд хог хаягдлыг ялгах дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг зарлаж эхний 3 байрыг шалгаруулсан билээ. Тэргүүн байр болох нийслэлийн Баянгол дүүргийн 28-р сургууль дээр “Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцаг”-ыг байршууллаа. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төийн удирдлагууд болон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасүрэн нар оролцсон юм.

Ерөнхий боловсролын сургуулиудад  хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулснаар аюултай хог хаягдлыг зөв зохистой хаях мэдлэг олох, ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадал бий болох юм. Иймээс тус сургуулийн “ Эко” клубын сурагчид өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд байгаль эх дэлхийгээ хайрлаж, зөв дадалд суралцахыг уриаллаа.

-Нийслэлийн БГД-ийн 28-р сургуулийн 11-б ангийн сурагч У.Намуун

Өнөөдрийн “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг”-ыг манай сургууль дээр  байршуулж байгаад баяртай байна. Цаашдаа аюултай хог хаягдлыг зөв зохистой хаях мэдлэг илүү олон хүнд хүрэх байх. Бусаддаа уриалж хэлэхэд хог хаягдлаа зөв зохистой хаяж, гудамж талбайд нус цэрээ хаялгүй соёлтой байхаас гадна өөрийн амьдарч буй хүрээлэлдээ цэцэрлэгжүүлэлт хийж байхыг хүсмээр байна.

-Нийслэлийн БГД-ийн 28-р сургуулийн 9-в ангийн сурагч  Г.Алуа

Миний бодлоор сургууль бүрт 3 ширхэг хогын сав байршуулж, түүндээ хог хаягдлаа ангилан хаяж байвал байгаль орчинд илүү ээлтэй байх болов уу гэж бодож байна.

Цаашид “Ногоон паспорт” аянд нэгдсэн Нийслэлийн сургуулиудаас 150 сургуульд энэхүү хайрцагыг байршуулах юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...