Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах төсвийн төсөл, нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтын талаар хэлэлцлээ.

Баяр наадам зохион байгуулах төсвийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.

Урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах салбар хорооноос наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчийг сонгон шалгаруулсан бөгөөд Үндэсний хорооны хурлаар наадмын ерөнхий найруулагчийг баталлаа.

Энэ жилийн наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллана.

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концерт, урлаг соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэлийг одооноос эхлэх, Хүй долоон худагт наадам болтол уралдаан, тэмцээн сунгаа, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сэргээшийн шинжилгээний талаарх мэдээллийг бөхчүүдэд хүргэж, танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох салбар хорооны дарга нарт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...