АНУ-аас 350 сая долларын буцалтгүй тусламж авах хэлэлцээ амжилттай боллоо

АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв.

Хэлэлцээнд Сангийн яамны ТНБД тэргүүтэй холбогдох яамд, газрын төлөөлөгчид оролцов. Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах бөгөөд гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Монгол Улс нь 2008-2013 онд МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...

СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ. Сонгуулийн...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...