Монгол эмч нар зүрхний хавхлага солих хагалгааг хийнэ

Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, Юта их сургуулийн эмч нар хамтран нийт 3-5 хүнд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг ирэх сарын 21-25-нд УНТЭ-т хийхээр болжээ.

Ингэснээр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа нээлттэй зүрхний хавхлага солих мэс ажилбарыг хийгдэнэ гэсэн үг. Тус  эмнэлэгийнхэн цаашид АНУ-ын Юта их сургуулийн баг болон Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Дэлхийн улс орнуудад 1 сая хүн амд 1 зүрхний мэс заслын төв үйлчилж байж хүн амын зүрхний эмгэгийн тусламж үйлчилгээг хангадаг бөгөөд Монгол Улсад ойролцоогоор 3-4 Зүрхний мэс заслын төв шаардлагатай аж.
Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх судасны тогтолцооны өвчлөл өндөр үзүүлэлттэй байсаар байна. ДЭМБ-ын 2008 онд гаргасан судалгаагаар жилд ойролцоогоор 17.3 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж түүний 7.3 сая нь титэм судасны өвчнөөр нас барсан бөгөөд улмаар энэхүү үзүүлэлт нь 2030 он гэхэд 23.3 сая болно гэсэн урьдчилсан таамаглал гарчээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан 2016 оны статистик мэдээнд зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт тус онд нийт 5390, үүнээс эрэгтэй 3210, эмэгтэй 2270, өвчний ангиллаар нь авч үзвэл цочмог хэрлэгийн шалтгаант 3, хэрлэгийн шалтгаант зүрхний өвчнөөр 48, артерийн даралт ихсэлт 178, зүрхний ишеми өвчнөөр 1641, зүрхний цочмог шигдээсээр 838, цочмог миокардит 28, атеросклерок 83, тархи судасны хүндрэлээр 1683, бусад 867 \I26-86\ бүртгэгджээ. 2014 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 16495 тохиолдол бүртгэгдсэний 34.3 хувийг зүрх судасны өвчин /10000 хүн амд 19.11 буюу 5500-6000 хүн/, 24.3 хувийг хавдар /10000 хүн амд 13.43 буюу 3500 орчим хүн/ эзэлж байгаа нь хорт хавдрын шалтгаант нас баралтаас их байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...